about

Бидний тухай

2004 онд байгуулагдсан Мандал Санхүүгийн нэгдэл нь даатгал, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын менежмент, эрсдэлийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монголын тэргүүлэх Санхүүгийн байгууллага юм. Бид олон улсын эрсдэлийн уд удирдлага болон компанийн засаглалын арга барилыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэхэд анхааран ажилладаг.

ЛогоМандал Капитал Маркетс ҮЦК ХХК

Мандал Капитал Маркетс ҮЦК нь 2021 онд байгуулагдсан, Санхүүгийн зохицуулах хорооноос брокер, дилер, андеррайтер, болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэй. Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гишүүн байгууллага юм. Энэхүү тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд Мандал Мони Маркет үйлчилгээг нэвтрүүлэн хөрөнгийн зах зээлийн хөгжилд шинэ хуудас нээж байна.

ЛогоМандал Эрсдэлийн Менежмент

Мандал Эрсдэлийн Менежмент нь Компаниудад эрсдэлийн менежментийн цогц үйлчилгээ үзүүлэгч зөвлөх үйлчилгээний компани юм. Эрсдэлийн үнэлгээний зөвлөмж хүргүүлж, урьдчилан сэргийлж болох эрсдэлүүдээс хамгаалахад нь тусалснаар бид харилцагч байгууллагуудаа бизнесийн амжилтад хүрэхэд нь хамгийн ойрын түнш байхыг зорьдог.

ЛогоМандал Даатгал

Мандал даатгал нь 2011 онд байгуулагдсан бөгөөд хувьцаагаа олон нийтэд санал болгож IPO хийсэн Монголын анхны даатгалын компани юм. Өдгөө 90,000 харилцагчтай, 70 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй Монголын хамгийн том даатгалын компани болоод байна.

ЛогоМандал Дижитал Кредит ББСБ

Мандал Дижитал Кредит ББСБ нь Монголын банк санхүүгийн салбарт зээлийн үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр үүсгэн байгуулагдсан. Тус компани нь харилцагчийн зан төлөв, сэтгэлзүйд суурилсан зээлийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан хамгийн хялбар, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг үзүүлэхээр зорин ажилладаг.

Mandal
Money
Market
Холбоо барих
Хаяг байршил
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Меру товер, 6 давхар
Цагийн хуваарь
9:00 - 18:00 (ажлын өдөр)
И-мэйл хаяг