Мони Маркет гэдэг нь байгууллага болон иргэд сул чөлөөтэй мөнгөөрөө богино хугацаанд, түргэн борлогддог, эрсдэл багатай бондын арилжаанд оролцож, өгөөж олох зорилготой зах зээл юм. Олон улсад томоохон банкууд байгууллага болон иргэдээс бонд худалдан авч, худалдаж арилжааны идэвхийг хангадаг бол Монгол улсад Мандал Санхүүгийн нэгдэл мони маркетийн арилжааны идэвхийг ханган ажиллаж байна.
Энэхүү өгөөжийн муруйд харуулсны дагуу та харгалзах хугацаанд, тухайлсан хүүгийн түвшинд мөнгөн хөрөнгөө байршуулах боломжтой бөгөөд таны оруулах хөрөнгө оруулалтын дүнгээс хамаар ч бид тантай хүүгийн түвшинг тохиролцох боломжтой.